Мэндчилгээ

        Нийслэлийн нийгмийн даатгалын газрын цахим хуудсаар зочилсон эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Мэдээллийн технологи улам бүр өндөр хурдацтай хөгжиж буй энэ цаг үед манай байгууллагаар үйлчлүүлж, хамтран ажиллаж буй иргэд, даатгуулагч, ажил олгогч та бүхэнтэй цахим мэдээллийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байна.
        Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нь нийслэлийн нутаг дэвсгэрт нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, нийслэлийн иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын сан бүрдүүлэн даатгуулагчдын тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эмчилгээ үйлчилгээний зардал олгох, нийгмийн даатгалын үйлчилгээг найдвартай, шуурхай гүйцэтгэх үндсэн зорилго чиглэлтэй ажилладаг.
        Нийслэлийн иргэд та бүхэн манай цахим хуудаснаас Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, эрхлэх ажил үүрэг, үйл ажиллагаа, нийгмийн даатгалын хууль тогтоомжууд болон  нийгмийн  даатгалын үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг авч,  санал хүсэлтээ ирүүлэн, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж  байна.

Хүндэтгэсэн:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал

МЭНДЧИЛГЭЭ
Үндсэн цэс
Санал асуулга